bairmair

Тусламж ба холбоо барих

Түгээмэл асуултын хариулт, бидэнтэй холбогдох хаяг.

Холбоо барих

Асуулт, санал, гомдлоо доорх хаягаар илгээнэ үү. Ажлын өдрүүдэд хариулна.

Үйлчилгээ эрхлэгч
НЕКСУС КАЙРОС ХХК
Хаяг
Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6-р хороо, 43-4

Зар хэрхэн байршуулах вэ?

Утасны дугаараараа нэвтэрч, "Зар нэмэх" товчийг дарна. Мэдээлэл, байршил, зургаа оруулаад "Нийтлэх" дарна. Нийтлэхийн тулд утасны дугаар баталгаажсан байх ёстой. Вэбсайт болон аппликейшнээс аль алинаас нь хийх боломжтой.

3D скан хэрхэн хийх вэ?

3D скан хийхэд LiDAR мэдрэгчтэй iPhone Pro, Pro Max (12 Pro болон түүнээс хойшхи), iOS 17 буюу түүнээс хойшхи хувилбар хэрэгтэй. Аппликейшнд зараа нээгээд "3D скан" хэсгээс эхлүүлнэ. Байрныхаа бүх өрөөгөөр хаалгаар нь орж гарч алхаад "Дуусгах" дарна. Бусад утсаар зургаар зар байршуулах боломжтой.

Миний зар яагаад хайлтад харагдахгүй байна вэ?

Нийтлэгдсэн зар 14 хоногийн дотор "Байр боломжтой хэвээр байна" гэж баталгаажуулаагүй бол хайлтаас нуугдана. Миний зарууд хэсгээс зараа нээж баталгаажуулна уу. Холбоосоор нь орсон хүмүүст зар харагдсаар байна.

SMS код ирэхгүй байна

Дугаараа зөв бичсэн эсэхээ шалгаад 1 минутын дараа дахин код авна уу. Монголын үүрэн холбооны дугааруудад л SMS илгээдэг. Асуудал үргэлжилбэл бидэнтэй холбогдоно уу.

Худал эсвэл зөрчилтэй зар

Зарын хуудсан дээрх "Зөрчилтэй зар мэдээлэх" товчийг дарж шалтгаанаа сонгоно уу. Бид шалгаад шаардлагатай бол зарыг хасна.

Бүртгэлээ хэрхэн устгах вэ?

Бүртгэл устгах заавар →