bairmair

Нууцлалын бодлого

bairmair таны ямар мэдээллийг цуглуулж, юунд ашиглаж, хэрхэн хамгаалдаг, мөн таны эрхийн тухай.

Сүүлд шинэчилсэн: 2026 оны 11 сарын 23

1. Бид хэн бэ

bairmair нь Монгол Улсад орон сууц зарах, түрээслэх зар байршуулж, 3D загвар, төлөвлөлт, зургаар нь үзэх боломж олгодог вэбсайт болон гар утасны аппликейшн юм (цаашид "үйлчилгээ"). Үйлчилгээг НЕКСУС КАЙРОС ХХК (регистрийн дугаар 7203201) эрхлэн гаргадаг бөгөөд таны хувь хүний мэдээллийг хариуцан боловсруулагч мөн.

Энэхүү бодлого нь Монгол Улсын Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуульд нийцүүлэн бичигдсэн.

2. Бидний цуглуулдаг мэдээлэл

Бүртгэл:

  • Утасны дугаар: SMS кодоор нэвтрэх, бүртгэлээ баталгаажуулахад.
  • Apple эсвэл Google-ээр нэвтэрвэл тухайн үйлчилгээ бидэнд өгсөн танигч, и-мэйл хаяг (Apple-ийн нууцалсан хаяг байж болно).
  • Нэр, зураг, агент бол агентлагийн нэр, танилцуулга.

Зар:

  • Таны оруулсан мэдээлэл: үнэ, талбай, өрөө, давхар, тайлбар гэх мэт.
  • Зургууд. Утсан дээр болон хөтөч дээр байршуулахын өмнө зургийн байршлын (GPS) болон бусад мета мэдээллийг устгадаг.
  • 3D скан: өрөөний хана, хаалга, цонх, тавилгын хэмжээ, байрлал, түүнчлэн сканы эх файлууд (RoomPlan JSON, USDZ). Эх файлуудыг зөвхөн загвар, төлөвлөлтийг дахин гаргахад ашиглах бөгөөд олон нийтэд нээлттэй биш.
  • Байршил: дүүрэг, хороо, хотхон, газрын зураг дээрх цэг, тоот. Яг байршил болон тоотыг зөвхөн та харна; бусад хүмүүс ойролцоо байршлыг (барилгын орчим) харна, хэрэв та яг байршлаа харуулахыг сонгоогүй бол.
  • Скан хийх үеийн утасны байршил: зар "байран дээр скан хийсэн" тэмдэг авах эсэхийг шалгахад. Энэ байршил нийтэд харагдахгүй.

Үйлчилгээг ашиглах үед:

  • Хадгалсан зарууд, илгээсэн гомдол (шалтгаан, тайлбар).
  • Зар үзсэн тоо. Зочин "Утасны дугаар харах" товчийг дарахад урвуулан ашиглахаас сэргийлэхийн тулд IP хаяг, нэвтэрсэн бол хэрэглэгчийн дугаарыг тэмдэглэнэ.
  • Төхөөрөмж, хөтчийн техникийн мэдээлэл, IP хаяг (серверийн бүртгэлд).
  • Та "Одоогийн байршлаа ашиглах" товчийг дарсан үед л утасны байршлыг уншина.

Вэбсайтын хэрэглээний статистик: аль хуудсыг нээсэн, хаанаас (жишээ нь Facebook-ийн холбоос) ирсэн, зарын хуудсан дээр зураг, 3D загвар, төлөвлөлтийг нээсэн эсэх, "Утасны дугаар харах", хадгалах, хуваалцах товч дарсан эсэх, хуудсыг хэр доош гүйлгэсэн, төхөөрөмж, хөтчийн төрөл, ойролцоо улс, хот (IP хаягаас). Күүки (cookie) болон хөтчийн санах ой ашигладаггүй; таныг нэр, утасны дугаар, бүртгэлээр нь таньдаггүй. Хаана хуваалцсан холбоосоор ирснийг ялгахын тулд хуваалцах холбоосонд "?via=" гэсэн тэмдэглэгээ нэмдэг.

Алдааны мэдээ: вэбсайт эсвэл аппликейшн дээр алдаа гарвал алдааны текст, кодын аль хэсэгт гарсан, ямар хуудсан дээр гарсан, хөтчийн төрөл эсвэл утасны загвар, үйлдлийн системийн хувилбар, аппликейшний хувилбарыг илгээнэ. Аппликейшн нэг алдаа хэдэн утсан дээр гарсныг тоолохын тулд утсан дээрээ санамсаргүй дугаар хадгална. Үүнийг зөвхөн алдааг засахад ашиглана; таныг нэр, утасны дугаар, бүртгэлээр нь таньдаггүй.

Бид зар сурталчилгааны зорилгоор хянах (tracking) хэрэгсэл ашигладаггүй, таныг өөр сайт дээр мөрддөггүй.

3. Мэдээллийг юунд ашигладаг вэ

  • Таныг нэвтрүүлэх, бүртгэлийг тань хамгаалах.
  • Зарыг тань нийтлэх, хайлт, газрын зураг, хуваалцах холбоосоор харуулах.
  • 3D загвар, төлөвлөлт, талбайн тооцоог гаргах.
  • Худал зар, спам, урвуулан ашиглалтаас сэргийлэх, гомдлыг шийдвэрлэх.
  • Үйлчилгээг сайжруулах, алдааг засах.
  • Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх.

Бид таны мэдээллийг таны зөвшөөрөл, үйлчилгээ үзүүлэх гэрээ, хуулиар хүлээсэн үүргийн үндсэн дээр боловсруулдаг.

4. Нийтэд харагдах мэдээлэл

Нийтлэгдсэн зарын мэдээлэл, зураг, 3D загвар, төлөвлөлт, ойролцоо байршил, таны нэр (агент бол агентын хуудас) хэнд ч харагдана. Зарын холбоосыг Facebook зэрэг сайтад хуваалцах боломжтой.

Таны утасны дугаар зарын хуудсанд шууд бичигдэхгүй: зочин "Утасны дугаар харах" товчийг дарсны дараа харагдана. Дарах тоог хязгаарласан.

5. Мэдээллийг хэнтэй хуваалцдаг вэ

Бид таны мэдээллийг худалдахгүй. Үйлчилгээг ажиллуулахад дараах үйлчилгээ үзүүлэгчид бидний өмнөөс мэдээлэл боловсруулна:

  • Supabase: өгөгдлийн сан, нэвтрэлт, файл хадгалалт (серверүүд Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотод).
  • Vercel: вэбсайтын хостинг.
  • WeSend: нэвтрэх кодыг SMS-ээр илгээх.
  • Cloudflare Turnstile: вэбсайтаар нэвтрэхэд робот биш эсэхийг шалгах.
  • Apple, Google: та тэдгээрээр нэвтэрвэл.
  • OpenFreeMap: газрын зургийн зураг (таны хөтөч, апп шууд хүсэлт илгээнэ).
  • Expo: аппликейшний шинэчлэлийг хүргэх.
  • PostHog: вэбсайтын хэрэглээний статистик, вэбсайт ба аппликейшний алдааны мэдээ (серверүүд Европын холбоонд, Германы Франкфурт хотод).

Хуулийн дагуу эрх бүхий байгууллага шаардсан тохиолдолд мэдээллийг өгч болно.

6. Мэдээллийг гадаадад хадгалах

Бидний өгөгдлийн сан, файлууд Монгол Улсаас гадна (Бүгд Найрамдах Солонгос Улс) байрлах серверт, вэбсайтын хэрэглээний статистик Европын холбоонд (Герман) хадгалагдана. Үйлчилгээ үзүүлэгчид мэдээллийг шифрлэн дамжуулж, хадгалдаг.

7. Хадгалах хугацаа

Бүртгэл, зарын мэдээллийг та устгах хүртэл хадгална. Бүртгэлээ устгахад зар, зураг, скан, хадгалсан зар зэрэг холбогдох мэдээлэл устна. Устгасан мэдээлэл нөөц хуулбарт хязгаарлагдмал хугацаанд үлдэж болно. Урвуулан ашиглалтаас сэргийлэх бүртгэлийг шаардлагатай хугацаанд л хадгална.

8. Таны эрх

  • Өөрийн мэдээлэлтэй танилцах, хуулбар авах.
  • Буруу мэдээллийг засуулах (ихэнхийг нь бүртгэл, зарын хэсгээс өөрөө засах боломжтой).
  • Мэдээллээ устгуулах, зөвшөөрлөө цуцлах (бүртгэл устгах).
  • Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргах.

Хүсэлтээ доорх холбоо барих хаягаар илгээнэ үү.

9. Бүртгэлээ устгах

Аппликейшнд: Бүртгэл → Бүртгэл устгах. Вэбсайтад: Бүртгэл хуудас → Бүртгэл устгах. Дэлгэрэнгүйг "Бүртгэл устгах" хуудаснаас үзнэ үү.

Бүртгэл устгах заавар →

10. Хүүхэд

Үйлчилгээ нь 18 нас хүрсэн хүнд зориулагдсан. 18 хүрээгүй хүн бүртгэл үүсгэх ёсгүй.

11. Аюулгүй байдал

Мэдээллийг шифрлэсэн холболтоор (HTTPS) дамжуулж, мэдээлэл бүрт хэн хандахыг өгөгдлийн сангийн түвшинд хязгаарладаг. Гэвч интернэтээр дамжих мэдээллийг 100% хамгаалах боломжгүй гэдгийг анхаарна уу.

12. Өөрчлөлт

Бодлогыг өөрчлөх тохиолдолд энэ хуудсанд шинэчилсэн огноог тавьж, чухал өөрчлөлтийг аппликейшн эсвэл SMS-ээр мэдэгдэнэ.

13. Холбоо барих

Үйлчилгээ эрхлэгч
НЕКСУС КАЙРОС ХХК
Хаяг
Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6-р хороо, 43-4